Friday, March 23, 2012

ОНИГОО

Эхнэр нь нөхрийгөө тамхинд гаргав. Нөхөр нь дэлгүүр хаасныг замдаа олж мэдээд ойролцоо байдаг автомат тамхины машин дээр очив. Түүний яг хажууд нь бар байдаг бөгөөд тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарч яриа өдөж эхлэв.
Хэдэн аяга шар айраг хамтдаа ууж байгаад эмэгтэйн гэрт нь очиж зугаацсаар нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байв. “Ээ тэнгэр минь, эхнэр маань намайг ална шүү дээ, чамд энгэсэг чинь байна уу?” гэтэл нөгөө бүсгүй ч энгэсэгээ гаргаж өгтөл гартаа жаал түрхэж байгаад гэртээ харив.
Эхнэр нь уурсангуй: “Чи чинь хаагуур алга болчихов?” гэхэд нөхөр нь:
“Би дэлгүүр ортол хаалттай байлаа, тэгээд автомат машин дээр очиж авах гэтэл нэг хөөрхөн хүүхэнтэй таараад хамтдаа ууж байтал нэг л мэдэхэд бид хоёр нэг оронд хэвтэж байсан.”
“Өө тэгээ юу? Алив гараа харуул.” Нөхрийнхөө гарт буй энгэсэгийг хараад “адгийн муу худалч, дахиад л нөгөө билъярдаа тоглоо юу?

 

 

 Олимпийн тоглолт ид явагдах үе. Дэлхийн бүх алкашууд цугларч хэн их уухаа шалгаруулах өөрсдийн олимпийг явуулахаар шийдэв. Тэмцээний үеэр жижиг шанагаар хутгаж уухаар шийджээ.
Тайлбарлагч:
-За ингээд дэвжээн дээр америкийн тамирчин гарч ирлээ. Нэг дэх шанаг, хоёр, гурав, дөрөв, тав тасарчихлаа. За энэ харин америкийн тамирчныг дэвжээн дээрээс чирч буулгаж байхад тэр цаана монгол тамирчин нэрмэлээр бие халаалт хийж суугаа харагдана.
-За хоёр дахь ээлжинд францын тамирчин дэвжээн дээр гарч ирж байна. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес... тасарчихлаа. Францын тамчирчинг чирж буулгалааа. Yгүй тэр монгол тамирчин нэрмэлээр халаалт хийсэн хэвээр байна.
-За монгол тамирчин дэвжээн дээр гарч ирлээ. Бие халаалт маш сайн хийсэн харагдаж байна. За эхэллээ дээ. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав, арван нэг, арван хоёр, арван гурав... хорин нэг, хорин хоёр ... тасарчихлаа хөөрхий. За ингээд шанаганы тасарсан ишийг гагнах хооронд монгол тамирчин маань үргэлжлүүлэн нэрмэлээр халаалт хийсээр байгааг та бүхэн харж байна ....

 

 


Нэгэн хашааны эзэн хашаан дээрэй нохой-той гэж бичтэл нэгэн жаал ирж хашаан дээр нь нохой нь шүдгүй гэжээ.Хашааны эзэн уурлаж хашаан дээрэй шүдгүй ч гэсэн үхтлэнэ хүлхэнэ гэж бичжээ laughing laughing laughing laughing

1 comment: