

2012 оны 3 сарын 20-ны өдөр. Даашинзыг толилуулахын тулд 17 настай загвар өмсөгч Эмма Думитрескийг урьжээ.

2750 метр урт хормойтой уг даашинзыг бүтээхэд 4700 метр материал, 1875 ширхэг сүлбээр зүүг ашиглаж, 100 хоногийн хөдөлмөр зарцуулсан байна.

Даашинзыг бүтээхийн тулд 100 хоногийн турш 10 оёдолчин ажилласан гэдгийг салоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лавиния Ласкэ (LaviniaLascae) мэдэгджээ.

Уг даашинзыг Францаас ирсэн тусгай захиалгын дагуу, Итали материалаар бүтээсэн байна. Даашинзын нийт өртөг нь 24 мянган лей (7364 доллар) юм байна.







Румыны Бухарест хот, 2012 оны 3 сарын 20-н. Дэлхийн хамгийн урт хормойтой хуримын даашинз өмссөн загвар өмсөгч Бухарест дахь парламентын ордны урд талбай дээр...
Румыны дизайнеруудын энэхүү бүтээл нь Голландын дизайнеруудын бүтээсэн 2488 метр урт хормойтой даашинзны рекордыг эвдэж чаджээ.

17 настай Румыны загвар өмсөгч Эмма Думитрески нь дэлхийн хамгийн урт хуримын даашинзыг танилцуулж байна.



Гиннесийн амжилтын номны сертификатыг барьсан Румыны модель Эмма Думитрески.
No comments:
Post a Comment